NLS_LANG хувьсагчийн утгыг өөрчлөх

Оракл дээрээс крилл тэмдэгтээр эсвэл бусад юникод тэмдэгтээр филтер шүүж харахгүй байгаа үед NLS_LANG хувьсагчийн утгыг өөрчлөх хэрэгтэй.

Эхлээд доорх query-ээр өөрийн баазын NLS_LANG-ийн утгыг харна. 

SELECT *
  
FROM V$NLS_PARAMETERS



NLS_LANG-ийн хувьсагчийн утга дараах форматаар үүсгэгдэх ёстой. Миний хувьд дараах байдалтай үүсгэгдэж байна.

 [NLS_LANGUAGE]_[NLS_TERRITORY].[NLS_CHARACTERSET]  
  AMERICAN_AMERICA.AL32UTF  

Windows дээр

Control Panel > System > Advanced tab > Environment Variables > System variables хэсэг дээр New гэж үүсгээд дээр үүсгэсэн утгаа оруулж өгнө.

Unix дээр

Терминал дээр setenv NLS_LANG <NLS_LANG>  команд дээр утгаа оруулж уншуулна. Миний жишээн дээр

 setenv NLS_LANG AMERICAN_AMERICA.ZHT16BIG5  

Хувьсагчаа үүсгээд restart хийсний дараах үр дүн

SELECT address
  
FROM table1
  WHERE address 'Баянхонгор'
 


Comments

Popular posts from this blog

Query Processing Order - query боловсруулах дараалал